Есдүгээр сарын 3-нд болсон крипто зах зээлийн уналт нь деривативын зах зээл дээр олон тооны позицыг хаалаа.
CoinGlass-аас гаргасан мэдээллээс харахад сүүлийн 24 цагийн дотор крипто зах зээлийг өснө гэж позиц нээсэн арилжаачдын нийт 65.08 сая долларын позиц хаагдав. Үүнтэй харьцуулахад шорт арилжаа эрхлэгчдийн мөн хугацаанд 35.24 сая ам.долларын позиц татан буугдаж хохирсон байна.
Coinglass-ийн мэдээллээс үзэхэд сүүлийн 12 цагийн дотор ETH-ийн татан буулгалт 21.9 сая долларт хүрсэн бол биткойны лонг позицын татан буулгалтын хэмжээ 18.44 сая доллар болжээ.
Лонг позицууд татан буугдах үед үнэ өсөхөөр бооцоо тавьж буй арилжаачид позицоо хааж зарахаас өөр аргагүйд хүрдэг бөгөөд ихэнхдээ алдагдалтай байдаг. Энэхүү борлуулалтын дарамт нь өнөөдөр крипто зах зээлийн үнэлгээг бууруулж байна.