Монголын анхны крипто мэдээний сайт

SBF өөрийн мөнгөө гаргаж авахын тулд FTX-ийн сүйрлийг хойшлуулахыг оролдож байжээ

2023-01-31


АНУ-ын Хууль зүйн яам шинэ мэдэгдэлд FTX-ийг үүсгэн байгуулагч Сэм Банкман-Фрид өөрийн арилжааны платформоос хөрөнгөө гадаад руу шилжүүлэхийн тулд FTX-ийн дампуурлын ажиллагааг хойшлуулахыг оролдсон гэжээ.

Холбооны прокуроруудын мэдээлснээр Банкман-Фрид гадаадын зохицуулагчид түүнд зөөлөн хандаж, эцэст нь бүтэлгүйтсэн криптовалют биржийн хяналтыг эргүүлэн авна гэж найдаж байсан. Энэхүү мэдээллийг FTX-ийг үүсгэн байгуулагч Гари Вангийн өгсөн мэдүүлгээс үндэслэн гаргажээ. Ван гэм буруугаа хүлээсний дараа одоо холбооны прокуроруудтай хамтран ажиллаж байна.

Үүнээс гадна FTX-ийн харилцагчийн мөнгөөр худалдан авсан хувьцааг АНУ-ын засгийн газрын албан тушаалтнууд саяхан хураан авсан тул Банкман-Фридийн хэрэг улам бүр ээдрээтэй болж, хоёр тал өмчлөх талаар маргаж байна.