Монголын анхны крипто мэдээний сайт

Harmony-ийн хакерчид дахин 27 сая доллар угаахыг оролдов

2023-02-01


Өчигдөр орой Лазарус групп 2022 оны 6-р сард Harmony-ийг хакердаж олсон ETH-ээсээ дахин нэг хэсгийг мөнгө болгохыг оролдов.

Хоёр долоо хоногийн өмнө TornadoCash болон Railgun-аар дамжуулан 41к ETH-ийг угаасан ба тухайн үед 63.5 сая орчим үнэтэй байжээ. Энэ удаад Хойд Солонгосын Лазарус групп дахин 27.7 сая долларын үнэ бүхий ETH угаах оролдлого хийсэн.

Гэсэн хэдий ч оролдлого нь өмнөх шигээ амжилттай болсонгүй. Хоёр долоо хоногийн өмнө угаасан бараг бүх ETH-ийг нэргүй биржээр дамжуулан бэлэн мөнгө болгосон. Энэ удаад хамгаалалтын багууд ихэнх хөрөнгийг царцааж чадсан гэж мэдээлэв.

17,278 ETH-ийн яг хэд нь царцсан болохыг биржүүд хуваалцах ёстой.

Нэмж дурьдхад, Blockchain аюулгүй байдлын судлаач ZachXBT анх Twitter дээр түгшүүрийн дохио өгч, 17.7 сая долларыг хоёр холих гүүрээр дамжуулж, бирж рүү шилжүүлсэн тухай нотлох баримтыг нийтэлж байжээ.