Монголын анхны крипто мэдээний сайт

2022 онд Теслагийн биткойны цэвэр алдагдал 140 сая ам.долларт хүрчээ

2023-02-01


1-р сарын 31-нд АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд гаргасан өргөдлийн дагуу цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла 2022 онд өөрийн биткойн эзэмшилдээ 204 сая ам.долларын нийт үнэ цэнийн бууралтын алдагдал хүлээсэн гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ Тесла жилийн туршид BTC-ийг fiat валют болгон хөрвүүлснээс 64 сая долларын ашиг олсон бол, криптовалют арилжааны үйл ажиллагаанаас 140 сая долларын цэвэр алдагдал хүлээсэн гэсэн байна.

Сонирхуулхад, 2021 оны эхний улиралд Тесла биткойнд 1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тухайн үед түүний үүсгэн байгуулагч Илон Маск цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч нь АНУ-д төвтэй хэрэглэгчдээс BTC-ийн төлбөрийг хүлээн авч эхэлнэ гэж мөн мэдэгдэж байв.

Гэвч үүний дараа Маск “Биткойны олборлогчид зохистой (~50%) цэвэр эрчим хүчний хэрэглээг  нэвтрүүлж, ногоон олборлогч гэдгээ батлах шаардлагатай” гэж хэлсэн тул уг бодлогыг хэдхэн сарын дараа цуцалсан.

Мөн Тесла 2022 оны хоёрдугаар улиралд өөрийн эзэмшлийн BTC-ийн 75%-ийг заржээ.