Монголын анхны крипто мэдээний сайт

Цаг үеийн мэдээ

2023-02-01


Биткойны үнэ сүүлийн 24 цагийн дотор 1.3%-иар өсч 23129 ам.доллар болсон бол ETH 1.2%-иар өсч 1586.23 ам.доллар болжээ.

Хамгийн том хоёр дижитал хөрөнгө болох биткойн 40%, ETH 32% буюу хоёр оронтой тоогоор өсөж гайхалтай нэгдүгээр сарыг дуусгалаа.

1-р сард мөн Кардано (ADA) 56%, Dogecoin (DOGE) 37%, Solana (SOL) 140%, Avalanche (AVAX) 82% өссөнөөр алткойны улирал байсныг баталсан .

Ихэнх криптовалютын хөрөнгө оруулагчид одоо АНУ-ын Төв банкны хурлын шийдвэрийг хүлээж байна..

Зүүн Азийн ихэнх улсууд цагаан сарын баяраа тэмдэглээд ажилдаа эргэн иржээ. Сарны зурхайд 2023 он бол туулай жил бөгөөд зурхайд  өгүүлснээр энэ жил уг амьтан шиг тайван,  эелдэг байх ёстой.

Хонг Конгод төвтэй томоохон брокер CLSA 1-р сард нийтэлсэн тэмдэглэлдээ макро эдийн засгийн бүх үзүүлэлтүүд энэ онд сайжирч магадгүй хэмээгээд "Зөөлөн, хурдан бөгөөд хариуцлагатай туулай бол Хятадын зурхайн 12 жилийн мөчлөгийн дөрөв дэх амьтан юм. Энэхүү усан туулай жил нь өнгөрсөн жилийн үймээн самуунтай харьцуулахад 2023 оныг илүү тайван байлгах болно" гэв. Гэхдээ тэрээр мөн хөрөнгө оруулагчдад шийдвэр гаргахаасаа өмнө мэргэжлийн зөвлөгөө авахыг сануулжээ.