Монголын анхны крипто мэдээний сайт

"Big Short" гэгддэг Майкл Берри твиттер хуудсаа устгажээ

2023-02-02


"Big Short" гэж нэрлэгддэг Майкл Берри Холбооны Нээлттэй Зах зээлийн Хорооны (FOMC) хурлын өмнө биткойны ханшийн талаар таамаглал дэвшүүлснийхээ дараа өөрийн бүх өмнөх пост, твиттер хуудсаа устгажээ. Уг таамаглал дэвшүүлсэн пост нь ганцхан "Зарах" гэсэн ганц үгнээс бүрдэж байв.

Харин түүнийг постоо устгасны дараа Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ 0.25 хувиар өсгөснөө зарлав.

Берригийн жиргээ нь 1-р сарын өсөлтөөс ашгаа авч гарахыг хөрөнгө оруулагчдад сануулсан байж болно. 2008 оны орон сууцны хямралыг зөв таамаглаж байсан эрсдэлийн сангийн менежер гэдгээрээ нэр хүнд олсон түүний таамаглалыг дагах олон хүн байдаг. Гэсэн хэдий ч жиргээгээ тэр байтугай твиттер аккаунтаа устгасан нь тун хариуцлагагүй үйлдэл гэж зарим дагагчид нь шүүмжилж байна. Учир нь магадгүй тэд Берригийн жиргээг дагаж позицоо хааж, бүр шорт ч орсон байж болно.

Үүнээс гадна зах зээлийн үнэлгээгээр дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш мэдээг зарлснаас хэдхэн цагийн дотор 3.5 гаруй хувиар өссөн байна. Ethereum болон Binance Coin зэрэг бусад томоохон криптовалютууд ч мөн мэдэгдэхүйц өсөлт үзүүлсэн.