Монголын анхны крипто мэдээний сайт

Bithumb-ийн эзнийг ханш манупляци хийсэн хэргээр баривчилжээ

2023-02-03


Өмнөд Солонгосын хууль сахиулах ажилтнууд тус улын тэргүүлэгч криптовалют бирж болох Bithumb-ын эзэн Кан Жонг Хёныг баривчилжээ.

Прокурорууд түүнийг хувьцааны үнийг удирдаж, 50 орчим сая доллар хувьдаа завшсан гэв.

Тодруулбал орон нутгийн мэдээнд дурьдснаар Bithumb-ийн жинхэнэ эзэн гэгддэг Кан Жонг-хёныг өнөөдөр Өмнөд Солонгост саатуулсан байна. Эрх баригчид түүнийг тус улсын санхүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн, хувьцааны ханшийг удирдаж, 60 тэрбум вон (бараг 50 сая доллар) хулгайлсан гэх үндэслэлээр долоо хоногийн өмнө баривчлах тушаал гаргажээ.

Цагдаагийн ажилтнууд криптовалютын платформын төлөөлөгч Жо Мо-г мөн саатуулав.

Bithumb-ын өөр нэг захирал энэ хэргийг илүү тодруулж болох хатуу диск, CCTV бичлэг зэрэг гол нотлох баримтуудыг устгасан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Тэрээр саяхан хорих ял авсан.

Прокурорын тал цаашлаад бирж арилжааны газар дээр бүртгэлтэй зоосны үнэлгээг өөрчилсөн гэж мэдэгджээ. Энэ нь нарийн шалгалт хийж, нийслэл Сөүл дэх компанийн төв байранд нэгжлэг хийхэд хүргэв.

Канг өмнө нь өөрийг нь буруутгаж байгаа бүх зүйлийг үгүйсгэж байсан.Гэхдээ одоо буруутай нь тогтоогдвол хорих ял ч авч магадгүй.

Үүнээс гадна түүний нэр үргэлж нууцлагдмал байсаар ирсэн. 41 настай тэрээр ихэнх бизнес, үл хөдлөх хөрөнгө, олон тооны тээврийн хэрэгслээ Кан Жи Ён гэх дүүгийнхээ нэр дээр бүртгүүлсэн байдаг.