Монголын анхны крипто мэдээний сайт

Morgan Creek Capital-ийн гүйцэтгэх захирал: Крипто зун удахгүй эхлэх магадлалтай

2023-02-04


Morgan Creek Capital Management-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Юскогийн хэлснээр дараагийн крипто бухын зах зээл ихэнх хүмүүсийн бодож байгаагаас хурдан эхлэх болно гэв. Юско дараагийн крипто бухын улирал буюу өөрийнх нь хэлснээр “крипто зун” энэ оны хоёрдугаар улирлаас эхлэн төв банкны бодлого, биткойны халвингийн хүлээлттэй уялдан эхэлж магадгүй гэж үзэж байна.

"Зах зээл халвингийг үргэлж хүлээж байдаг. Үүнээс есөн сарын өмнө ихэвчлэн зуны эхэн үе эхэлдэг" гэж Юско хэлэв.

Үүнээс гадна Юскогийн хэлснээр АНУ-ын Холбооны нөөцийн сан хүүгээ ойрын хугацаанд бууруулах магадлал их гэж зах зээл урьдчилан таамаглаж байна. Энэ нь крипто гэх мэт бүх эрсдэлтэй хөрөнгийн эерэг динамикийг өдөөх болно гэдгийг Юско онцолсон байна.