Монголын анхны крипто мэдээний сайт

Хятадын хотууд хаврын баяраар дижитал юанийн төлбөр тооцоог нэвтрүүлэв

2023-02-07


Шэньжэнь, Жинань, Ляньюнган зэрэг Хятадын томоохон хотуудад хаврын баярын үеэр дижитал юанаар төлбөр төлөх боломжтой 200 орчим арга хэмжээг эхлүүлсэн байна.

Эрх баригчид тус улсын хамгийн том баяруудын нэгээр уг хөрөнгийг хэрэглээнд нэвтрүүлхийг зорьж байна.

Хятад улс CBDC-ийн  дэмжиж байна

Сүүлийн үеийн мэдээллээр, орон нутгийн засаг захиргаа хаврын баяр ("туулай жил"-ийн эхлэлийг тэмдэглэдэг долоо хоног үргэлжилдэг баяр)-ын үеэр хэрэглээг дэмжих зорилгоор хэд хэдэн хотод 180 сая юань (26.5 сая доллар) гаруй үнэ бүхий дижитал юанийг гаргажээ.

Шэньжэнь (Өмнөд Хятадын 13 сая орчим хүн амтай хот) хотын эрх баригчид дотоодын нийтийн хоолны салбарыг дэмжих зорилгоор 100 сая юань буюу 14.7 сая доллар гаргасан байна.

Зүүн зүгийн Жинань, Ляньюньган, Ханжоу хотуудад юанийн дижитал купон нэвтрүүлж, оршин суугчид баярын үеэр бараагаа үүгээр худалдан авах боломжтой болжээ. Ханжоугийн иргэд хамгийн их сонирхож байгаа бололтой, гаргасан бүх CBDC-ийг арав хүрэхгүй секундын дотор авчээ.

Худалдааны байгууллагууд супермаркет, тээвэр, аялал жуулчлалын төлбөрөө цахим юанаар төлөх боломжийг хэрэглэгчдэд олгож, урамшуулалд оролцов.

Хятадын CBDC-ийн хэрэглээг нэмэгдүүлэх хүчин чармайлт өмнө нь Чэнду болон нийслэл Бээжинд хэрэгжиж байсан. Үүний өмнөх оршин суугчид 2021 оны эхээр 4.6 сая доллар гаргасныг авсан бол хэдэн сарын дараа 6.2 сая долларыг CBDC-ээр авсан байна.