Монголын анхны крипто мэдээний сайт

Өмнөд Солонгосын эрх баригчид До Квоныг Сербээс хайхаар тус улсад очжээ

2023-02-08


Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын хэсэг албаны хүмүүс алдарт До Квоныг эрэн сурвалжлахаар Сербид ирсэн гэх мэдээлэл байна.

Өдгөө 31 настай тэрээр Terra блокчэйн протокол нуран унаснаас хойш оргон зайлсан хэвээр байгаа билээ. Блокчейны уугуул токен болох LUNA болон алгоритмын тогтвортой коин UST нь өнгөрсөн жил үндсэндээ тэг болж буурсан нь олон тооны хөрөнгө оруулагчид болон криптовалютын зах зээлд бүхэлдээ нөлөөлсөн. Энэ үйл явдал олон хөрөнгө оруулагчдад ихээхэн хэмжээний санхүүгийн хохирол учруулж, зарим нь бүр амиа хорлосон.

Блүүмбэргийн мэдээлснээр До Квон нуугдаж байгаа гэсэн цуурхал тарсны дараа Өмнөд Солонгосын эрх баригчдын баг Хууль зүйн яамны өндөр албан тушаалтны хамт долоо хоногийн өмнө Серб улсад айлчилжээ.

Дараа нь Сөүл дэх прокурорын газраас Террагийн үүсгэн байгуулагч тэнд нуугдаж байж магадгүй гэсэн мэдээлэл "худлаа биш" гэв.

Дубай, Сингапур, Маврики, Сейшелийн арлуудаар сүүлийн хэдэн сарын турш Квон явж байсан гэсэн цуурхал тархаад байсан ба хамгийн сүүлийн таамаглал нь Серби улс байсан аж.