Монголын анхны крипто мэдээний сайт

Цаг үеийн мэдээ

2023-02-08


Биткойны ханш эерэг боловч болгоомжтой өсөлтөө үргэлжлүүлж, өдөрт 2%-иар өсч 23,276 доллар болсон бол ETH-ийн үнэ 3%-иар өсч 1,671 долларт хүрчээ.

Өнгөрсөн шөнө ХНС-ын дарга Жей Пауэлл хэлсэн үгэндээ "инфляцийг бууруулах үйл явц эхэллээ" гэж хэлснээр арилчаадын өөдрөг үзлийг сэргээв Пауэллийн мэдэгдэл нь биткойныг бага зэрэг өсгөж, Dow Jones Industrial Average дээр 266 оноо нэмж, АНУ-ын зах зээл хаагдах үед S&P 500 индексийг 1.3 хувиар өсгөсөн.

Пауэлл ХНС инфляцийг номхотгох тэмцэлдээ ялалт байгуулж байна гэж үзэж байгаа ч ялалтаа зарлах цаг хараахан болоогүй байгаа бөгөөд хөдөлмөрийн зах зээл сулрахгүй бол хүүгийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг тодорхой хэлсэн.

Үүний дараа алткойнууд хүчтэй сэргэлтийг эхлүүлж ихэнх нь ногоон өнгөтэй болов. GRT бараг 50%-ийн өсөлтөөр энэ сэргэлтийг тэргүүлж байна.