Монголын анхны крипто мэдээний сайт

Robinhood-ийн криптогийн орлого 4-р улиралд 24%-иар буурчээ

2023-02-09


Онлайн худалдааны брокер Robinhood Markets-ийн крипто арилжааны орлого дөрөвдүгээр улиралд 39 сая доллар болсон нь гуравдугаар улиралд 51 сая доллар байснаас 24 хувиар буурсан байна.

Үүнээс гадна, 9-р сард Polygon-д суурилсан Web3 түрийвчний бета хувилбарыг гаргасны дараа Robinhood крипто түрийвчээ 2022 онд хүлээлгийн жагсаалтад орсон нэг сая гаруй хэрэглэгчдэд хүргэсэн гэж тус компани тэмдэглэв.

Лхагва гарагийн арилжаагаар Robinhood-ийн хувьцаа 3%-иар өсч 10.80 ам.долларт хүрчээ. 1-р сар гарсаар хувьцааны үнэ 30 орчим хувиар өссөн ч сүүлийн нэг жилийн хугацаанд 21 хувиар буурсан байна.