Монголын анхны крипто мэдээний сайт

Дэлхийн тэргүүлэгч биткойн АТМ үйлчилгээ үзүүлэгч дампуурлаа зарлалаа

2023-02-09


АНУ болон Бразилийн хамгийн том биткойн АТМ операторуудын нэг Coin Cloud энэ сарын 8-нд дампуурлаа зарлаж, бараг 500 сая ам.долларын өр төлбөр үлдээжээ. Крипто өвлийн улирал, FTX, Alameda Research, Blockfi зэрэг томоохон компаниудын уналт нь Coin Cloud-ийн дампуурлын гол шалтгаан болов.

Тус компанийн түүхээс дурьдахад, 2022 оны 1-р сард Coin Cloud нь дэлхий даяар 1100 гаруй Bitcoin АТМ суурилуулж, АНУ-ын дижитал валютын машинуудын хамгийн том оператор гэдгээ бататгасан Царт тахлын үед Bitcoin АТМ-ын эрэлт хэрэгцээ компанийн хүлээлтээс хамаагүй давсан тул тус компани сүлжээгээ АНУ-ын томоохон жижиглэн худалдааны сүлжээнүүд рүү өргөжүүлэхээр зорьж байсан.

Coin Cloud-ийн статистик мэдээллээс харахад тус компани нь АНУ болон Бразилийн хооронд тархсан 5000 гаруй АТМ ажиллуулдаг бөгөөд Bitcoin, Ethereum, Litecoin, Bitcoin Cash, Dogecoin гэх мэт 40 гаруй криптовалютыг дэмждэг. Нэмж дурдахад тус компани АТМ-ээр дамжуулан 150 доллар криптовалют худалдаж авсан үйлчлүүлэгчдэдээ BTC-ээр 25 доллар хүртэл урамшуулал олгодог.

Гэсэн хэдий ч өсөн нэмэгдэж буй криптовалютын АТМ салбар 2022 оны крипто өвөл болон BTC-ийн үнийн засварын улмаас огцом уналтад орсон юм.