Монголын анхны крипто мэдээний сайт

Хятад улс үндэсний блокчейн төвийг байгууллаа

2023-02-12


Хятадын Шинжлэх ухаан, технологийн яам Үндэсний блокчэйн технологийн инновацийн төвийг нээхийг зөвшөөрчээ.

Энэ нь нийслэл Бээжинд байрлах бөгөөд орон нутгийн эдийн засгийг нэмэгдүүлэх боломжтой хэрэглээний тохиолдлуудад анхаарлаа хандуулах болно. Уг шинээр байгуулагдсан байгууллага блокчэйн технологийг ашиглах замаар хамгийн олон хүн амтай бүс нутгуудын санхүүгийн сүлжээг хөгжүүлэхийг хичээх аж. Микрочип судалгааны хүрээлэнгээр ахлуулсан тус төв нь дотоодын их дээд сургууль, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж, энэ салбарт гүнзгий нэвтэрнэ.

Блокчейн салбарт авъяаслаг хүмүүсийг цуглуулах, үндэсний шинжлэх ухааны хүчийг бий болгох, иргэдийн технологийн чадавхийг нэмэгдүүлэх зэрэг асуудал мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаж байна.

Хятад улс криптовалютаас ялгаатай нь блокчэйний ач тусыг судлахад нээлттэй. Ши Жиньпин дарга ч мөн адил дэмжигч бөгөөд 2019 онд тус улс уг технологийн "боломжийг ашиглах" хэрэгтэй гэж хэлсэн.

Гэсэн хэдий ч биткойн болон криптод маш таагүй ханддаг. Эрх баригчид 2021 онд нутаг дэвсгэр дээрээ криптовалютын бүх үйл ажиллагааг хориглосон бөгөөд энэ арга хэмжээ нь санхүүгийн гэмт хэргийг бууруулж, орон нутгийн хөрөнгө оруулагчдыг хөрөнгийн залилангийн шинж чанараас хамгаална гэж мэдэгджээ.