Монголын анхны крипто мэдээний сайт

PayPal өнгөрсөн улиралд 604 сая долларын крипто эзэмшиж байжээ

2023-02-12


2022 оны эцэс гэхэд PayPal хэрэглэгчдийнхээ нэрийн өмнөөс крипто хэлбэрээр 600 сая гаруй долларын дижитал хөрөнгийг эзэмшиж байснаа ил болгожээ.

Үүнд 291 сая долларын биткойн, 250 сая долларын ETH багтсан байна.

PayPal-аас Үнэт цаас, биржийн хороонд өгдөг жилийн тайлангийн дагуу түүний үлдсэн 63 сая долларын крипто нь Bitcoin Cash (BCH) болон Litecoin (LTC) байжээ. Ингээд нийтдээ тус компани 604 сая долларын дижитал хөрөнгө эзэмшиж байгаа гэсэн тайланг мэдүүлэв.

Хөрөнгө нь PayPal-ийн түрийвчний үйлчилгээг ашигладаг үйлчлүүлэгчдийнх байсан бөгөөд энэ нь үйлчлүүлэгчдэд криптовалют худалдаж авах, худалдах, хадгалах, хүлээн авах боломжийг олгодог. 6-р сард тус компани хэрэглэгчдэд өөрсдийн Bitcoin болон Ethereum-ыг гадаад түрийвч рүү татах боломжийг олгож эхэлсэн.

Түүнчлэн гүйцэтгэх захирал Дан Шульман болон хамтран үүсгэн байгуулагч Питер Тиел зэрэг PayPal-ын томоохон захирлууд дижитал хөрөнгийн талаар ихээхэн буллиш хандлагатай байдаг гэдгийг дурьдах нь зүйтэй.