Монголын анхны крипто мэдээний сайт

Бразилийн банк татварын төлбөрт криптог хүлээн авч эхэлжээ

2023-02-13


Бразилийн Banco do Brasil банкнаас 2-р сарын 11-нд нийтэлсэн мэдэгдлийн дагуу Бразилийн татвар төлөгчид Бразилд төвтэй Bitfy крипто фирмтэй хамтран татварынхаа төлбөрийг криптогоор төлөх боломжтой болжээ.

Bitfy-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Лукас Шоч энэ талаар хэлэхдээ "Шинэ дижитал эдийн засаг бол давуу талуудаар дүүрэн ирээдүйн хурдасгуур" гэв.

Уг мэдэгдэлд криптовалютын хэрэглэгчид татвараа төлөхийн тулд Бразилийн албан ёсны мөнгөн тэмдэгт реалыг сонгосон криптовалют болгон хөрвүүлэх ёстой аж.

Түүнчлэн Бразилийн Рио-де-Жанейро хот 2022 оны аравдугаар сараас татварын төлбөрт криптовалютыг хүлээн авч эхэлсний дараа тус банк ийм шийдвэр гаргажээ.

2022 оны 12-р сард Бразил улс орон даяар криптовалютыг төлбөрийн хэрэгсэл болгон ашиглахыг хуульчилсан зохицуулалтын тогтолцоог баталсан. Хууль энэ оны зургадугаар сараас хэрэгжиж эхлэх төлөвтэй байна.