Монголын анхны крипто мэдээний сайт

Coinbase Европд өргөжих хүсэлтэй байна

2022-07-02


АНУ-ын хамгийн том криптовалютын бирж болох Coinbase баасан гаригт Европ дахь байр сууриа бэхжүүлэх төлөвлөгөөгөө зарлав.

Дэлхийн тэргүүлэгч крипто арилжааны платформуудын нэг тус бирж Нидерланд, Испани, Итали, Франц руу тэлэх бодлоготой байгаа аж.

Урьд өмнө нь Coinbase 1100 ажилтнаа (компанийн нийт ажиллах хүчний 18 орчим хувийг) халах төлөвлөгөөгөө зарласан. Үүнээс гадна энэ долоо хоногийн эхээр Goldman Sachs Coinbase-ийн хувьцааны үнэлгээг бууруулж, зорилтот үнийг ердөө 45 доллар хүртэл бууруулсан. АНУ-ын хамгийн том бирж шинэ бодит байдалд дасан зохицохын тулд бүр ч олон ажилтнаа халах шаардлагатай болно гэж тус банк таамаглаж байсан.

Түүнчлэн биткойн долдугаар сард 17,600 ам.доллар болтлоо унасны дараа сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хамгийн муу улиралдаа орсон байна.

Гэсэн хэдий ч Coinbase крипто өвөл нь Европт өргөжихөд саад болохгүй гэж мэдэгджээ. Үнэн хэрэгтээ, биткойн баавгайн зах зээлийн дунд байсан ч 2015 онд тус компани Их Британид хөл тавьсан юм. Ийм алхам нь дараагийн жилүүдэд криптовалютын үнэ дахин өсч эхлэхэд үр дүнгээ өгсөн байдаг.