Монголын анхны крипто мэдээний сайт

Виталик Бутерин Туркийн газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд ахин хандив өглөө

2023-02-13


Ethereum-ийн үүсгэн байгуулагчдын нэг Виталик Бутерин өнгөрсөн долоо хоногт Турк, Сири улсад болсон аймшигт газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд туслахаар хоёр дахь хандиваа өргөжээ.

Турк болон Сирийн газар нутаг дээр 2-р сарын 6-нд болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 33,000-д хүрсэн нь сүүлийн арван жилд тохиолдсон хамгийн аймшигтай газар хөдлөлтийн нэг болсон.

Ethereum-ийн үүсгэн байгуулагч нь Турк дахь тусламжийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Ethereum-ийг идэвхтэй хандивласан хүмүүсийн нэг юм. Түүний хамгийн сүүлд өгсөн хандив нь хоёрдугаар сарын 12-нд 77,000 долларын үнэ бүрий 50 ETH-ийг Anka Relief руу илгээсэн гэж PeckShield фирм мэдээлэв.

Anka Relief сангийн зүгээс Ethereum-ийн үүсгэн байгуулагчид их хэмжээний хандив өгсөнд талархаж байгаагаа илэрхийлээд эхний өдрөөсөө эхлэн крипто хандивууд урсаж байгааг онцолжээ.

Анка хандивт ашиглаж болох крипто түрийвчний жагсаалтыг твиттер хуудсан дээрээ нийтэлсэн байна.  

Үүнээс өмнө 2-р сарын 11-нд Виталикийн vitalik.eth хаяг Туркт тусламж үзүүлэх үйлсэд зориулагдсан төрийн бус болон ашгийн бус байгууллага болох Ahbap руу 150,000 долларын үнэ бүхий ETH илгээсэн.

Өнөөдрийг хүртэл Ahbap нь 4.3 сая долларын крипто хандив авсан гэж мэдэгдээд байгаа бөгөөд хамгийн түгээмэл хандив нь тогтвортой коин байв. Etherscan-ийн мэдээлснээр, Ahbap түрийвч нь өнөөдрийн байдлаар 622,000 долларын үнэтэй 409 ETH агуулж байна.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Лондонгийн Financial Times сонин дэлхийн өнцөг булан бүрээс Туркид крипто мөнгөний хандив ирж байгаа талаар мэдээлсэн.

Binance мөн өнгөрсөн долоо хоногт хамгийн хүнд цохилтод өртсөн газруудад оршин суудаг иргэдэд BNB-ээр 100 долларын айрдроп тараав.

Энэ нь газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдэгсдийн хандивт криптог ашиглаж байгаа анхны тохиолдол биш юм. 2015 онд Балбад болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа биткойны хандивийг дэлхийн өнцөг булан бүрээс тус улсын тусламжийн байгууллагуудад илгээсэн билээ.