Монголын анхны крипто мэдээний сайт

SEC BUSD-ийг гаргагч Paxos-ийг шүүхэд өгчээ

2023-02-14


2-р сарын 12-нд гарсан мэдээллээс үзэхэд АНУ-ын Үнэт цаас биржийн хороо буюу SEC нь Binance-ийн стаблькойн BUSD-ийг гаргагч Paxos-ийг бүртгэлгүй үнэт цаас худалдсан гэж үзэж, шүүхэд өгчээ.

Нэмж дурьдахад, SEC нь криптовалютын компаниудтай үргэлж хийдэгтэй ижил нэхэмжлэлийг гаргаж байна, бүртгэлгүй үнэт цаас зарсан гэж. Энэ удаад тэд BUSD-ийг онилжээ” гэж нэгэн шинжээч байр сууриа илэрхийлсэн байна.

BUSD нь үнэт цаас мөн үү?

Paxos нь 2019 онд Binance-тай хамтран доллараар тогтоогдсон биржийн брэндтэй тогтвортой коиныг зах зээлд гаргаж, одоо дэлхийд гуравт ордог.

Хөрөнгө нь үнэт цаас биш тогтвортой коин болох нь ойлгомжтой тул крипто нийгэмлэг үүнийг шударга бус гэж үзсэн.

Нэгэн алдартай крипточний (tedtalksmacro (@tedtalksmacro) 2023 оны 2-р сарын 13) жиргээг дурьдахад:

“SEC нь BUSD-ийг бүртгэлгүй үнэт цаас гэж мэдэгдэж, үнэт цаас гаргагч Paxos-ийг шүүхэд өгч байна. Үнэт цаас гэж үзэхийн тулд Howey тестийг ашигладаг ... Би BUSD-ийг энэ шалгуурыг хангаагүй гэж бодож байна, энэ бол хараал идсэн тогтвортой зоос” гэжээ.

SEC-ийн дарга Гари Генслер урьд нь тогтвортой коин нь банкны хадгаламж эсвэл мөнгөний зах зээлийн хамтын сантай төстэй байж болно гэж тайлбарлаж байсан бол одоо тэрээр үүнийг компанийн хувьцаатай төстэй үнэт цаастай адилтгаж байгаа бололтой.

Өнгөрсөн долоо хоногт SEC нь Kraken-д хатуу ширүүн хандаж, түүнийг бүртгэлгүй үнэт цаасыг өөрийн эзэмшлийн үйлчилгээгээр дамжуулан худалдсан гэж буруутгав. АНУ-ын крипто бирж 30 сая доллараар торгуулж, staking бүтээгдэхүүнийхээ үйлчилгээг зогсоожээ.

Цаашдаа юу болох нь дараа дараагийн мэдэгдлүүдээс улам тодорхой болно байх гэж крипто нийгэмлэг хүлээж байна.