Монголын анхны крипто мэдээний сайт

Paxos 27 цагийн дотор 700 сая долларын BUSD-ыг шатаажээ

2023-02-15


16 тэрбум долларын үнэтэй Binance USD (BUSD) тогтвортой коин гаргагч Paxos даваа гарагаас хойш 700 сая гаруй долларын BUSD-ийг шатаажээ.

Paxos нь зохицуулалтын дарамт нэмэгдэж байгаа энэ үед тус тогтвортой коиныг гаргахаа зогсооно гэж мэдэгдсэн.

Нансен фирмийн мэдээллээс харахад Paxos Treasury крипто түрийвч даваа гарагийн өглөөнөөс эхлэн 27 цагийн дотор 703 сая долларын үнэ бүхий BUSD-ийг идэвхигүй хаяг руу шилжүүлсэн буюу зоосыг гүйлгээнээс үндсэндээ устгасан байна.

Paxos Treasury Даваа гарагийн 13:47 UTC-д 144.5 сая долларын үнэ бүхий BUSD-ийн анхны гүйлгээг илгээжээ. Дараагийн 27 цагийн дотор дахин найман гүйлгээ хийгдсэн нь 559 сая ам.доллартай тэнцэж байна.

BUSD нь богино хугацааны сан хөмрөг болон бэлэн мөнгөтэй төстэй хөрөнгөөр баталгаажсан доллартай тогтворжсон тогтвортой зоос тул эзэмшигчид уг зоосыг 1:1 харьцаатай хүссэн үедээ ам.доллар болгон эргүүлэн авах боломжтой. АНУ-д төвтэй Финтек технологийн фирм Paxos нь тус улсын санхүүгийн зохицуулах гол агентлаг болох Нью-Йоркийн Санхүүгийн үйлчилгээний газрын журмын дагуу зоосыг гаргадаг.

700 сая долларыг шатаасан нь гүйлгээнд байгаа нийт зоосны 6 орчим хувийг эзэлж байна. Энэ нь даваа гарагаас хойш BUSD-ийн нийлүүлэлт 6 гаруй хувиар буурсан гэсэн үг юм.

Арилжааны хэмжээгээрээ дэлхийн хамгийн том крипто бирж болох Binance-ийн гүйцэтгэх захирал Чанпэн Жао даваа гарагт твиттер хуудсандаа BUSD-ийн зах зээлийн үнэлгээ "цаг хугацааны явцад л буурна" гэж бичжээ.

Даваа гарагийн өглөө АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC) бүртгэгдээгүй үнэт цаас гаргасан талаар анх мэдэгдэл хийсэн. Үүний зэрэгцээ Нью-Йоркийн Санхүүгийн үйлчилгээний газар тус фирмийг шалгаж байгаа бөгөөд Paxos-д шинэ Binance USD (BUSD) гаргахаа зогсоохыг тушаажээ.