Монголын анхны крипто мэдээний сайт

До Квон Швейцарийн банкаар дамжуулан 10K BTC-ийг бэлэн мөнгө болгосон гэж SEC мэдэгдэв

2023-02-18


АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо Терра Луна дампуурсны дараа До Квон 10,000 биткойныг бэлэн мөнгө болгосон гэж батлав.

Bloomberg-ийн мэдээлснээр, АНУ-ын үнэт цаасны хяналтын байгууллагын хамгийн сүүлийн үеийн мэдэгдлээс үзэхэд Квон нэр нь үл мэдэгдэх Швейцарийн банкаар "2022 оны 6-р сараас энэ 2-р сарын 16-ны хооронд 100 сая гаруй долларын BTC-ийг бэлэн мөнгө болгоход ашигласан" гэжээ.

Тус агентлаг 10,000 гаруй BTC-ийг төвлөрсөн биржээс хүйтэн түрийвч рүү шилжүүлж, Терра экосистем сүйрсний дараа хэсэг хугацаанд тэнд нь байлгасан гэж тус агентлаг тэмдэглэв. Үүний дараа биткойны баялаг өнгөрсөн оны тавдугаар сараас хөдөлж эхэлсэн ба тэднийг Швейцарь дахь банк руу явуулж, бэлэн мөнгөөр солиж эхэлсэн байжээ.

Үүнээс гадна Квон хаана нуугдаж байгааг нь илчлэхээ олон удаа амласан ч хаана байгаа нь тодорхойгүй хэвээр байна. Энэ талаарх хамгийн сүүлийн мэдээлснээр Сербид байгаа гэж Өмнөд Солонгосын прокурорууд мэдэгдэж,  "Бид Квоныг олохоор үргэлжлүүлэн ажиллаж байгаа бөгөөд одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаатай холбоотой ямар нэг зүйлийг батлахад хэцүү байна" гэжээ.