Монголын анхны крипто мэдээний сайт

CZ: АНУ-д суурилсан төслүүдийг бүртгэлээс хасна гэдэг худал

2023-02-18


CZ гэгддэг Binance-ийн гүйцэтгэх захирал Чанпэн Жао хэд хэдэн жиргээгээр АНУ-аас гаралтай криптовалютуудыг бүртгэлээс хасах тухай тус биржийн талаарх мэдээллийг үгүйсгэв.

Тус биржийг Үнэт цаас, биржийн хороо, Түүхий эдийн фьючерс арилжааны комисс, Хууль зүйн газар, Дотоодын орлогын алба шалгасан гэх мэдээлэл байна.

Bloomberg-ийн тайланд дурдсанаар, Binance нь АНУ-ын бизнесийн түншүүд, тэр дундаа банк, үйлчилгээний пүүс зэрэг зуучлагч фирмүүдтэй харилцаагаа зогсооход ойрхон байна гэсэн мэдээлэл өчигдөр гарсан. Мөн тус бирж АНУ дахь венчур капиталын хөрөнгө оруулалтаа ахин авч үзнэ гэсэн ба бирж нь АНУ-д суурилсан аливаа төсөл, түүний дотор Circle-ийн USD Coin-ийн тогтвортой коиныг бүртгэлээс хасаж магадгүй гэжээ.

CZ уг мэдээллийг "худал" гэж мэдэгдэж, уг цуу яриаг "айдас, тодорхойгүй байдал, эргэлзээ" гэсэн үгийн товчлол болох "FUD" гэж тайлбарлав.

Салбарын төвлөрсөн бус шинж чанараас шалтгаалан АНУ-д суурилсан токен гэж юу болохыг тодорхойлоход хэцүү гэж тэрээр нэмж хэлэв.

Nansen-ийн тооцоолсноор Binance нь сүүлийн саруудад зохицуулагчдын хяналтад их өртөж, үүний улмаас хөрөнгийн биржээс 1.9 тэрбум долларын цэвэр гадагш урсгал гаржээ.