Монголын анхны крипто мэдээний сайт

ОХУ-ын Төв банк 4-р сард CBDC-ийг туршина

2023-02-19


ОХУ-ын Төв банкны дижитал валют (CBDC) болох дижитал рубль туршилтын шатандаа ороход бэлэн байна гэж тус банкны дэд ерөнхийлөгч Ольга Скоробогатова баасан гарагт мэдэгджээ.

Төсөл нь хувь хүмүүс хоорондын харилцан шилжүүлэг болон жижиглэнгийн худалдан авалтад зориулагдсан болно гэж Скоробогатова Орост болсон финтекийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд хариулав.

Туршилтын дараа Оросын банк төслийг өргөжүүлэх арга замыг шийднэ гэж ТАСС мэдээлэлээ.

ОХУ-ын төв банк 2020 оны 10-р сард дижитал рублийн боломжит загварыг тодорхойлсон зөвлөлдөх баримт бичгийг нийтлэхдээ CBDC төслийг анх санал болгосон. Сүүлд хийсэн тайлбартаа тус банк уг төсөл нь Оросын эдийн засгийн ам.доллараас хараат байдлыг бууруулж, Украинд түрэмгийлснээс хойш тус улсад үзүүлж буй гадаадын хориг арга хэмжээний үр нөлөөг бууруулахад тусалж чадна гэжээ.

Туршилтыг анх 2021 онд ашиглалтад оруулна гэж таамаглаж байсан ч тодорхой шалтгаануудын улмаас хойшлосоор өдийг хүрчээ.