Монголын анхны крипто мэдээний сайт

Цаг үеийн мэдээ

2023-02-21


Даваа гаригт АНУ-д Ерөнхийлөгчийн өдрийг тохиолдуулан хөрөнгийн зах зээл амарсан ч крипто хэзээ ч унтдаггүй.

Биткойны ханш 2%-иар өсч 25000 ам.доллар болсон бол ETH 1%-иар өсч 1,701 доллар орчимд арилжаалагдаж байна.

Энэ долоо хоногт Хятадын сэдэвтэй 1-р давхаргын зооснууд нэлээд өсөлттэй байсан. Сүүлийн долоо хоногт conflux 500% өссөн бол NEO 70% өссөн байна. Сүүлийн өдөр хоёулаа 40 орчим хувиар өсөв.

OANDA-ийн зах зээлийн ахлах шинжээч Крейг Эрлам өнөөгийн байдлын талаар хэлэхдээ, COVID-ийн дараа дахин нээгдсэн Хятад улсын эдийн засаг сэргэж байгаа нь хувьцаа болон крипто ханшийг өсгөх болно гэв.

"Хятадын эдийн засгийн өсөлтийн нөхцөл байдал тогтвортой хэвээр байгаа бөгөөд ирэх хоёр сарын хугацаанд эдийн засгийн өсөлтийн хурдац нэмэгдэхийн хэрээр крипто өсөлтийг өдөөх магадлалтай. Дотоодын эрэлт хэрэгцээ нь эдийн засгийн сэргэлтийн тулгын чулуу байх бөгөөд бодлого боловсруулагчид үүнийг бүрэн дүүрэн ашиглахад бэлэн байгаа бололтой" гэжээ.

Крипто болон хувьцаанууд өсөх зам дээрээ байж болох ч Эрлам алт өснө гэж бодохгүй байгаагаа илэрхийлэв.

Тэрээр үргэжлүүлэн "Даваа гарагт биткойн дахин 2%-иар өсч, өнгөрсөн долоо хоногийн оргил үеийг дахин шалгаж байна. Энэ нь биткойны хувьд үнэхээр чухал түвшин байж болох бөгөөд үүнээс дээшээ лаа хаах нь хөрөнгө оруулагчдыг илүү их урам зоригтой болгож чадна. Тэд криптод урам зоригтой байх үед юу болдгийг бид бүгд харсан" гэжээ.