Монголын анхны крипто мэдээний сайт

Цаг үеийн мэдээ

2023-02-24


Хамгийн том криптовалют саяхан 24,052 ам.доллараар арилжаалагдаж байсан нь сүүлийн 24 цагийн дотор 0,4%-иар буурсан ч өмнөх долоо хоногийн дээд цэгтээ хүрч, 25,000 долларыг давахад ойрхон байна. Мөн шинжээчид эдийн засгийн ерөнхий төлөв байдал сайжирч байгаа энэ үед оны эхнээс хойш 40 орчим хувиар өссөн BTC-ийн хэтийн төлвийг өөдрөгөөр харж байна.

"Хүмүүс өнгөрсөн жил криптовалютын салбарт гарсан муу үйл явдлуудын дараа баавгайн зах зээл дуусч магадгүй гэж бодож байна. Тиймээс биткойн илүү өсөх боломжтой" гэж институциональ түвшний дижитал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч ETC группын гүйцэтгэх захирал Брэдли Дюк хэлэв.

Stockcharts.com судалгааны платформын ахлах техникийн шинжээч Жулиус де Кемпенаер саяхан өгсөн ярилцлагадаа биткойны дэмжлэгийг сүүлийн саруудад 18,000 ам.доллар, түүнээс дээш түвшинд барьж байгаа чадвар нь түүнд урам зориг өгсөн гэв. Тэрээр үргэлжлүүлэн "Бид одоо байгаа энэ түвшиндээ хэвээр байвал бид хамгийн багадаа 25к-ыг даван туулж чадна. Энэ нь 30к-ын талбай руу гарах дохио юм" гэж хэлэв.

ETH саяхан 1659 доллараар арилжаалагдаж байсан нь 1.1%-иар өссөн байна. Бусад томоохон криптүүд хөдөлгөөнгүй байсан ч Optimism-ийн уугуул крипто нь 6%-иар илүү өсөлттэй байсан.

АНУ-ын зах зээлийн хувьд Nasdaq болон Dow Jones Industrial Average (DJIA) хэд хэдэн хувиар өссөнөөр нийт хувьцаануудын ханш өссөн байна.

Үүний зэрэгцээ, АНУ-ын Хөдөлмөрийн яам 2-р сарын 18-наар дуусгавар болсон долоо хоногт ажилгүйдлийн тэтгэмжийн эхний тоо 3,000-аар буурч, 192,000 болсон ч 200,000 гэсэн нэгдсэн таамаглалаас доогуур байгааг зарлалаа.

Stockcharts.com-ийн захирал Kempenaer хэлэхдээ "Хөрөнгө оруулагчийн эрсдэлийн дур сонирхол дахин нэмэгдэж байна" гэдгийг онцлов.