Монголын анхны крипто мэдээний сайт

Мессари ажилчдынхаа 15%-ийг халжээ

2023-02-25


Өмнөд Солонгост төвтэй блокчейн судалгаа, өгөгдөлд дүн шинжилгээ хийдэг тэргүүлэгч компани болох Messari макро эдийн засгийн хатуу ширүүн орчны улмаас ажиллах хүчээ хассан крипто компаниудын урт жагсаалтад нэрээ нэмэв.

Энэ нь урт хугацаанд хэмнэлт хийх нь зөв алхам гэж үзэн ажилтнуудынхаа 15%-ийг цомхотгожээ.

Мессаригийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Райан Селкис энэ тухай твиттер хуудсаараа дамжуулан зарлаж, тус компани ажлаасаа халагдсан ажилчдаа өөр байгууллагад шилжихэд нь тусална гэж мэдэгдэв.

Тэрээр "хатуу" шийдвэрийн цаад гол шалтгаан нь криптовалют болон технологийн салбар дахь "зах зээлийн ширүүн салхи" гэж тодорхойлжээ.

Багийн тоог цөөлсөн ч Мессари олон төрлийн нээлттэй үүрэг гүйцэтгэх хүмүүсийг ажилд авахыг эрэлхийлсээр байгаа гэж Селкис хэлэв.

2023 оны эхнээс криптовалютын зах зээлийн нөхцөл байдал мэдэгдэхүйц сайжирсан ч ажилчдын цомхотгол үргэлжилсээр байна.

Polygon Labs, Coinbase, Kraken, Crypto.com зэрэг нь сүүлийн хоёр сарын хугацаанд ажилтнуудынхаа тодорхой хэсгийг халсан юм.

2022 онд Bitso, Bybit, Huobi, BitMEX, OpenSea, Gemini болон бусад олон фирмүүд цомхотголд хийсэн.

Дэлхийн хамгийн том крипто бирж болох Binance нь өргөтгөлийн төлөвлөгөө гаргасан цөөхөн компаниудын нэг хэвээр байна. Гүйцэтгэх захирал Чанпэн Жао (CZ) өнгөрсөн зун баавгайн зах зээл нь илүү олон боловсон хүчнийг авахад тохиромжтой цаг гэж байжээ.