Монголын анхны крипто мэдээний сайт

Цаг үеийн мэдээ

2023-02-27


Даваа гарагийг крипто зах зээл тайван эхлүүлж байна.

Амралтын өдрүүдэд хоёр удаа протокол гацаж, гүйлгээгээ царцаасны дараа Солана 4% -иар өссөн байна. Ослын шалтгааныг тодруулахаар шалгалтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд удахгүй ил болно гэж Солана сан мэдэгдэв.

Энэ хооронд биткойн 23,475 ам.доллар орчимд тогтвортой арилжаалагдаж байна. Дэлхийн хамгийн том дижитал хөрөнгө сүүлийн 24 цагийн дотор 1.5%-иар өсчээ. ETH-ийн үнэ 2.7%-иар өсч 1636 ам.доллар болжээ.

Fairlead Strategies-ийн үүсгэн байгуулагч, Кэти Стоктон саяхан өгсөн ярилцлагандаа биткойныг "хэт их худалдаж авсан" тул 25,000 долларыг давахад хэцүү гэж хэлжээ.

Крипто сангийн менежер BitBull Capital-ийн Гүйцэтгэх захирал Жо ДиПаскуале өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэхдээ "Хэрэв биткойн одоогийн арилжааны бүсд хэвээр байвал бид 25,000 доллар, дараа нь 30,000 доллар харах магадлалтай. Харин энэ бүсийг давж чадахгүй бол эхлээд 20,000 доллар, дараа нь 18,000 доллар болно" гэж хэлэв.

Өнгөрсөн долоо хоногт инфляцийн түвшин өндөр гарсан тул биткойн нь эсэргүүцлийн гол түвшинг даван туулж чадах эсэхийг харах болно.