Монголын анхны крипто мэдээний сайт

Цаг үеийн мэдээ

2023-02-28


Биткойн 23,500 доллар орчимд амралтын өдрүүдээ үргэлжлүүлэв.

Зах зээлийн үнэлгээгээр хамгийн том криптовалютын ханш саяхан 23,400 доллараар арилжаалагдаж байсан нь сүүлийн 24 цагийн дотор бараг л тогтвортой байв.

Web 3 бондын зах зээлийн платформ Umee-ийн Гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Брент Сю саяхан өгсөн ярилцлагандаа "Одоо ч гэсэн Төв бан 50 суурь нэгжээр хүүгээ өсгөх боломжтой" гэв.

Гэсэн хэдий ч Сюй мөн крипто зах зээлд "их хэмжээний уналтыг харахгүй гэж найдаж байна” хэмээгээд "Өнгөрсөн жилийн сүйрлийн гинжин хэлхээ дуусч байх шиг байна. Эндээс биткойны ханш доошилж чадахгүй. Гэхдээ мөчлөгийн доод цэгт байгаа бөгөөд одоо бид хуримтлалын үе шатанд байгаа байх. Миний бодлоор бид хэсэг хугацаанд биткойны ханш хөдөлгөөнгүй хөндлөн арилжаалагдахад бэлэн байх хэрэгтэй” гэжээ.

ETH бараг хөдөлгөөнгүй байсан бөгөөд ойролцоогоор 1,630 доллараар арилжаалагдаж байна. Бусад ихэнх томоохон криптовалютууд хувьд 2-р давхарга платформын Polygon-ийн MATIC токен болон төвлөрсөн бус санхүүгийн протокол Aave-ийн AAVE нар саяхан 3% орчим буурсан байна.

АНУ-ын хөрөнгийн зах зээлийн тухайд Nasdaq, S&P 500 болон Dow Jones Industrial Average (DJIA) бүгд хэдэн хувиар өсчээ. Төрийн сангийн өгөөж бага зэрэг буурсан ч 10 жилийн хугацаатай үнэт цаасны үнэ 3.90 ам.доллараас дээш өндөр түвшинд хадгалагдан үлджээ.