Монголын анхны крипто мэдээний сайт

Брэд Гарлингхаус: Америк крипто салбарт бусад орноос хоцорч байна

2023-03-04


Ripple-ийн Гүйцэтгэх захирал Брэд Гарлингхаус АНУ нь зохицуулалтын тодорхойгүй байдлаас болж крипто салбарын хувьд бусад улс орнуудаас аль хэдийн хоцорч байна гэж үзэж байна.

Тодруулбал саяхан Bloomberg-т өгсөн ярилцлагандаа Гарлингхаус Австрали, Япон, Сингапур, Их Британи, Швейцарь зэрэг улсууд криптовалютын салбарт иж бүрэн дүрэм журам тогтоогоод байгаа тул хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийг өөрсдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг дэмжсэн гэдгийг онцолжээ.

Тэрээр Америкийн засгийн газарт, ялангуяа SEC-д мөн адил зүйлийг хийж, авъяас чадвартай хүмүүсийг бусад улс оронд дүрвэж байгааг зогсоохыг зөвлөсөн байна.

Түүнлчлэн шилдэг крипто зохицуулалтын тогтолцоо нь хэрэглэгчийн эрхийг хамгаалахад голчлон анхаарах ёстой гэж тэрээр хэлэв.

Нэмж дурьдахад, АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооны дарга Гари Генслер саяхан "биткойноос бусад бүх зүйл" үнэт цаас гэсэн үзэл бодлоо дахин хэлсэн. Тиймээс тэрээр BTC-тэй холбоотой бүх крипто гүйлгээг тус агентлаг хянах ёстой гэсэн утгатай мэдэгдэл гаргасан нь олны анхаарлыг татаад байна.