Монголын анхны крипто мэдээний сайт

SEC-ийн дарга Генслерт Binance-д зөвлөхөөр ажиллах санал тавьж байжээ

2023-03-06


АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссыг тэргүүлж буй Гэри Генслерт 2018 болон 2019 онд Binance-д зөвлөхийн албан тушаал санал болгосон гэж The Wall Street Journal-аас шалгасан дотоод мэдээлэлд дурьджээ.

Генслер татгалзсан ч лицензийн стратегийг тус биржтэй хуваалцсан гэв. Энэхүү мэдээлэл нь АНУ-ын хөрөнгө оруулагчдад өөрийн платформ дээр арилжаа хийх боломжийг олгож, бирж үнэт цаасны хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг шалгаж байгаа Америкийн зохицуулагчдын Binance-ийг өндөржүүлсэн шалгалтын ид дунд ил болж байна. 

Нэмж дурьдахад, АНУ-ын албаныхан Binance.US-ийг зөвшөөрөлгүй үнэт цаас худалдсан эсэх талаар шалгах гэж байгаа талаар хэвлэлүүд шуугиж байгаа билээ.

Гэсэн хэдий ч Binance болон түүний Америкийн салбар болох Binance.US нь өөрсдийгөө ялгаатай байгууллага гэдгийг тууштай эсэргүүцэж байгаа аж.