Монголын анхны крипто мэдээний сайт

Сингапур Терраформын хэрэг дээр мөрдөн байцаалт явуулж эхэлжээ

2023-03-07


Bloomberg-ийн мэдээллэснээр Сингапурын цагдаа нар "Terraform Labs-тай холбоотой мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн" хэмээгээд, нэмэлт шалгах ажиллагаа "үргэлжилж байна" гэв.

Байгууллагын уугуул токен болох LUNA болон түүний алгоритмын тогтвортой коин UST-ийн уналт нь өнгөрсөн жилийн крипто дахь хамгийн хар бараан үйл явдлын нэг байв. Тогтмол 1 ам.долларын үнэлгээтэй байх ёстой байсан тогтвортой коин 2022 оны тавдугаар сард ам.долларын эсрэг ханшаа алдаж, зорилтот ханшаасаа доош унасан.

Энэ үймээн самууныг ойлгосон хөрөнгө оруулагчид UST-ийн нөөцөө бөөнөөр нь зарж эхлэв. Харин чөлөөт уналтыг тогтворжуулахын тулд илүү олон LUNA үйлдвэрлэсэн нь уугуул зоосны нийлүүлэлтийг ихээхэн нэмэгдүүлсэн. Эцсийн эцэст, хоёр хөрөнгө нь хэдхэн хоногийн дотор бараг бүх үнэ цэнээ алдаж, хөрөнгө оруулагчид олон тэрбумын алдагдал хүлээсэн билээ.

Үүний дараа хөрөнгө оруулагчид болон олон тооны байгууллагууд Terraform Labs-ийн үүсгэн байгуулагч До Квоныг уналтад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж буруутгав. Гэсэн хэдий ч тэрээр цагдаа нартаа хамтран ажиллахаас татгалзаж, залилангийнхаа үр дагавраас мултрахын тулд Өмнөд Солонгосыг орхисон бололтой.

Хэд хэдэн эх сурвалжийн мэдээлснээр тэрээр сүүлийн саруудад нуугдаж байсан газраа байнга сольдог байсан ба Орос, Дубай, Сингапур, Сейшелийн арлуудад очсон гэх мэдээлэл байна. Сингапурын хууль сахиулах байгууллагын зүгээс түүнийг одоогоор Азийн хот-муж улсын хилийн дотор ороогүй байгааг ил болгожээ.

Сүүлийн үеийн мэдээллүүд түүний одоогийн байгаа газар нь Серби байж болохыг харуулсан. Түүнчлэн Хууль зүйн яамны өндөр албан тушаалтнаар ахлуулсан Өмнөд Солонгосын эрх баригчдын төлөөлөгчид өнгөрсөн сард Балканы улсад айлчилж, Квоныг хайж эхлэсэн байна.