Монголын анхны крипто мэдээний сайт

Цаг үеийн мэдээ

2023-03-08


АНУ-ын Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл Конгресст мөнгөний бодлогын талаар мэдүүлэг өгөхдөө инфляци гэнэтийн өндөр хэвээр байна гэж бэлдсэн үг хэлсний дараа биткойны ханш 22,000 ам.доллараас доош унав. Гэвч зах зээлийн үнэлгээгээр хамгийн том криптовалют хурдан сэргэж, мягмар гарагийн ихэнх хугацаанд тус бүсээс давж арилжаалагдав.

BTC саяхан 22,060 доллараар арилжаалагдаж байсан нь даваа гарагаас 1.6%-иар буурсан байна. Олон тооны ажлын байр, үнийн үзүүлэлтүүд инфляцийн түгшүүрийг дахин өсгөсөн ч биткойны ханш 22,000 гаруй долларыг барьж байна.

Пауэлл мягмар гарагт Сенатын банкны хорооны хуралдааны өмнө хэлэхдээ, "Эдийн засгийн сүүлийн үеийн мэдээллүүд хүлээгдэж байснаас илүү хүчтэй гарсан нь зээлийн хүүгийн эцсийн түвшин урьд өмнө төсөөлж байснаас өндөр байх магадлалтайг харуулж байна" гэжээ.

Хоёр дахь том криптовалют болох Ether (ETH) сүүлийн 24 цагийн дотор 1%-иар буурч, 1550 доллар орчим арилжаалагдсан байна.

Бусад ихэнх томоохон криптовалютууд мөн улаан өнгөтэй байна.  Уолл Стритийн хөрөнгийн зах зээлийн жишиг индекс болох S&P 500 1.5%-иар, Dow Jones Industrial Average (DJIA) 1.7% болон Nasdaq Composite 1.2%-иар тус тус буурчээ

Гэсэн хэдий ч крипто болон хувьцааны хоорондын хамаарал 2022 оны сүүлээс хойш буурч, биткойн ба S&P 500-ийн 90 хоногийн корреляцийн коэффициент одоогоор 0.38-д хүрч байгаа нь 2022 оны 6-р сараас хойшхи хамгийн доод түвшин болохыг Coin Metrics-ийн мэдээлэв.