Монголын анхны крипто мэдээний сайт

Эрик Питерс: Крипто бухын улирал аль хэдийн эхэлсэн байж магадгүй

2023-03-08


One River Digital Asset Management-ийн Гүйцэтгэх захирал Эрик Петерс дараагийн крипто бухын улирал нь институциуд энэ салбарт орж ирснээр эхлэх ба "маш хүчирхэг" байх болно гэж үзэж байна.

Саяхан "Bankless podcast" нэвтрүүлэгт оролцохдоо Питерс криптовалютын өвөлаль хэдийн өнгөрсөн хэмээгээд "Бид энэ баавгайн зах зээлийг туулж чадсандаа талархаж байна, энэ нь үнэхээр 1929 оны зах зээлийн сүйрэл шиг байсан" гэжээ.

One River-ийн захирал дунд болон урт хугацаанд "маш өөдрөг" үзэлтэй байгаа бөгөөд томоохон байгууллагууд дараагийн мөчлөгт оролцоно гэж итгэж байна.

Түүнчлэн Питерс бухын улирал эхэлсэн байж магадгүй гэж үзэж байгаа ба оны эхнээс хойшхи зах зээлийн өсөлтийг онцлов Биткойн 2022 оныг ойролцоогоор 16,500 доллараар дуусгасан бол одоогийн байдлаар ойролцоогоор 22,400 доллараар арилжаалагдаж байна (35% өссөн). Тэр ч байтугай хоёрдугаар сард 25 мянган доллар хүртэл өссөн нь хамгийн сүүлд 2022 оны зургадугаар сард бүртгэгдсэн үнэлгээ юм.

Түүний үзэж байгаагаар одоогоор байгууллагуудыг криптогийн экосистемд шумбахад саад болж байгаа нэг хүчин зүйл бол зохицуулалтын тодорхойгүй байдал юм. АНУ, Европ, Канад улсууд зохих дүрэм журам тогтоосноор институцийн хөрөнгө энэ салбар руу урсаж, санхүүгийн компаниуд блокчэйн технологийг үйл ажиллагаандаа нэгтгэх боломжтой гэж тэрээр нэмж хэлэв.