Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2023-03-08


Биткойны үнэ өчигдрөөс хойш хэд хэдэн удаа 22,000 ам.доллараас доош унасан бөгөөд одоогоор энэ түвшинд (Binance дээр) арилжаалагдаж байна. Хэдхэн хоногийн өмнөөс үнэ буурч эхэлсэн боловч өчигдөр Конгрессын өмнө Жером Пауэлл үг хэлсний дараа байдал улам хурцадсан. Тэрээр Сенатын банкны хорооны өмнө мэдүүлэг өгөх үеэрээ Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ урьд өмнө хүлээгдэж байснаас илүү өсгөх магадлалтай гэж хэлжээ.

Биткойныг дагаад олон тооны алткойнууд нэлээд буурсан үзүүлэлттэй байна. Жишээлбэл, OKB сүүлийн 24 цагийн дотор 12% -иар унасан бол Солана 6% орчим буурав. Эдгээр нь зах зээлийн нийт үнэлгээгээр тэргүүлэгч криптовалютуудын хамгийн муу үзүүлэлтүүд боловч AGIX, STX, Optimism’s OP нар өдөртөө бараг 10%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Мэдээжийн хэрэг, өсөлттэй зооснууд бас байна. CFX 4.5%-иар өссөн бол XRP мөн 3.5%-иар бага зэрэг өсчээ.

Түүнчлэн айдас ба шуналын индексийн дагуу криптовалютын өргөн хүрээний зах зээлийн хандлага төвийг сахисан хэвээр байна.