Монголын анхны крипто мэдээний сайт

Биткойн 20,000 ам.доллараас доошилсноор 159 сая долларын позицууд хаагдлаа

2023-03-10


Силвергейтийн сүйрэл, Төв банкны бодлогоос үүдэлтэй борлуулалтын дарамтын улмаас биткойн 1-р сараас хойш байгаагүй доод түвшиндээ буурч байна.

21,000 доллараас доош уналтад орсноор крипто зах зээлд 24 цагийн турш 150 сая гаруй долларын позиц хаагджээ.

Пүрэв гарагийн 14:19 цагт биткойны үнэ 21,811 ам.доллараар арилжаалагдаж, дараагийн дөрвөн цагийн дотор 20,400 ам. доллар хүртэл буурчээ.

Ойролцоогоор UST 18:22 цагаас эхлэн биткойн 21,431 ам.доллараас 19,969 ам.доллар болтлоо огцом унав. Одоогийн байдлаар 20,100 доллараар арилжаалагдаж байна.

Coinglass-ийн мэдээлснээр, зөвхөн сүүлийн нэг цагийн дотор 46.32 сая ам.долларын позицыг хаахад хүргэсэн. Биткойны арилжаанаас 26 сая долларын позиц хаагдсан бол 11 сая ам.доллар нь ETH-тэй холбоотой байв.

Өнгөрсөн хоногт 49562 арилжаачдын нийт 159.17 сая ам.долларын позиц хаагджээ. Хамгийн том нэг удаагийн борлуулалт BitMEX дээр XBTUSD арилжаагаар 6.49 сая доллараар хийгдсэн.

Крипто банкны аварга Silvergate компани жилийн санхүүгийн тайлангаа гаргах боломжгүй болсноо зарлах хүртэл энэ сарын эхээр биткойн 23,000 гаруй ам.доллараар арилжаалагдсан.

Үүний зэрэгцээ, Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл мягмар гарагт инфляцитай тэмцэхийн тулд бодлогын хүүг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай гэж мэдэгдсэн. Зээлийн хүүгийн өсөлт нь сүүлийн 12 сарын хугацаанд крипто болон технологийн үнэт цаасны үндсэн дарамт болж байгааг нотолсон билээ.