Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2023-03-12


Өчигдөр 0,88 доллар хүртэл ханшаа алдаж, крипто зах зээлийг сандаргаад амжсан USDC 0.95 доллар болж сэргэсэн тул хөрөнгө оруулагчдын хөдлөлийг тайвшруулсан бололтой.

USDC-ийн ханшийн уналт нь криптовалютын өргөн зах зээлд нөлөөлсөн. Харин өнөөдөр биткойны үнэ нь 20,000 долларын техникийн болон сэтгэл зүйн чухал түвшинг эргүүлэн авч чадсан бөгөөд доорх графикаас харахад одоогийн байдлаар түүнээс дээш арилжаалагдаж байна.

BTC өдөрт ойролцоогоор 1.7%-иар өсчээ. Сүүлийн 24 цагийн дотор Ethereum-ийн ханш 2.1%-иар өссөн байна.

MATIC мөн 1 доллараас дээш гарч, өдөртөө 4.2%-иар өссөн байна.