Монголын анхны крипто мэдээний сайт

Энэтхэгийн оюутан пирамид сүлжээнд биткойноо алдсны улмаас амиа хорложээ

2023-03-13


Энэтхэгийн Лакхнау хотын B.Com-ийн хоёрдугаар дамжааны оюутан 3.5 лахк₹ (4200 доллар)-той тэнцэх биткойны хөрөнгө оруулалтаа алдсаныхаа дараа өөрийнхөө амийг эгүүтгэжээ.

Хохирогчийн ар гэрийнхэн гомдол гаргасны дараа орон нутгийн цагдаа нар эмгэнэлт үйл явдлыг шалгана гэж мэдэгдэв.

Hindustan Times сонинд мэдээлснээр хүү урьд нь Telegram ашиглаж байхдаа олж мэдсэн онлайн крипто хөрөнгө оруулалтын компаниар дамжуулан мөнгөө байршуулсан байна. Пүүс өндөр өгөөжөө амласан бөгөөд оюутан биткойноор 4200 гаруй доллар шилжүүлжээ.

Гэсэн хэдий ч тэрээр хөрөнгө оруулалтынхаа үр шимийг аваагүй ба тухайн телеграмм групп нь сүлжээний пирамид байсныг олж мэдсэн байна. Тэрбээр мөнгөө буцааж өгөхийг хүсэхэд түүний холбоотой байсан байгууллагын төлөөлөгч дуудлагад нь хариу өгөхөө больж, бүх төрлийн харилцаа холбоогоо таслав. Хохирогч залилан хийсэн гэх хэргийн дараа сэтгэлээр унасан бөгөөд энэ нь түүнийг амьдралаа дуусгах алхам хийхэд хүргэжээ.

Цагдаагийн ажилтан Сантош Кумар Арья хэлэхдээ, анхны мөрдөн байцаалтын явцад хөрөнгө оруулалтын компани нь "жинхэнэ" гэдгийг харуулсан. Хүүгийн ар гэрийнхэн гомдол гаргавал хууль сахиулах байгууллага зохих шалгалт хийнэ гэж тэрээр нэмж хэлэв. Мөн тэрээр “Цогцсыг задлан шинжлүүлэхээр явуулсан. Тус тайланд амиа хорлосоны улмаас нас барсан нь батлагдсан. Хүү мөнгөө алдсаныхаа дараа өөрийгөө дүүжлүүлсэн гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан” гэжээ.