Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2023-03-15


Хөдөлмөрийн статистикийн товчоо өчигдөр хоёрдугаар сарын хэрэглээний үнийн индексийн тоог нийтлэв. Хотын нийт хэрэглэгчдийн ХҮИ 6%-д хүрсэн нь тус улсын инфляци удааширч байгаагийн илрэл гэж тус агентлагийн зүгээс зах зээлд оролцогчид тайлбарлажээ.

Дээрх графикаас харахад криптовалютын ханш нэлээд дээшилж, 26,386 долларт хүрсэн (Binance дээр). Энэ нь 2022 оны 6-р сараас хойших хамгийн өндөр үнэ болов. Энэ нь хэдэн цагийн турш тэнд байсан ч эрчмээ хадгалж чадаагүй бөгөөд одоо 24,500 ам. доллараар арилжаалагдаж байна.

Хэдийгээр буурсан ч биткойны үнэ ногоон хэвээр байгаа ба зарим алткойнууд биткойноос хамаагүй илүү өсөж чадсан.

ATOM, MATIC, DOGE, UNI, AVAX, LTC, LINK, ETC болон бусад валютууд 10 гаруй хувийн өндөр өсөлттэй байна.

Гэсэн хэдий ч шилдэг 100 зоосноос SingularityNET-ийн AGIX нь сүүлийн 24 цагийн дотор 40%-иар өссөн нь энэ жагсаалтаас хамгийн сайн гүйцэтгэлтэй алткойн болсон байна. Түүний араас Conflux (CFX) 35 орчим хувиар, Stacks (STX) 32 хувиар өсчээ.

Нөгөөтэйгүүр, Monero-ийн XMR болон Maker (MKR) нь хамгийн сүүлийн үеийн өсөлтийг ашиглаж чадаагүй бөгөөд сүүлийн өдөр 2%-иар бага зэрэг буурсан үзүүлэлттэй байна.

Өнгөрсөн өдрийн өндөр өсөлтөнд 300 сая долларын хөшүүрэгтэй позицууд хаагдсан ба тэдгээрийн 60 орчим хувь нь шорт позиц байжээ.