Монголын анхны крипто мэдээний сайт

Цаг үеийн мэдээ

2023-03-17


Ази тив ажлын өдрөө эхлүүлж байх үед ихэнх томоохон дижитал хөрөнгө ногоон өнгөтэй байна.

Биткойны үнэ сүүлийн 24 цагийн дотор 5,3%-иар өсч 26,003 доллар болсон бол ETH 2,8%-иар өсч 1,700 доллар болжээ. Binance-ийн BNB токен 8.7%-иар өсч 331 доллар болов.

Кайкогийн судалгааны захирал Клара Медали саяхан телевизээр ярилцлага өгөхдөө энэхүү мини крипто өсөлт нь зах зээл дэх хөрвөх чадвар бага, худалдан авалтын өндөр дарамтаас үүдэлтэй гэдгийг онцолжээ.

Тэрээр "Зах зээл тийм ч хөрвөх чадвартай биш тул худалдан авалтын томоохон дарамт нь үнэд бүхэлд нь мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх болно" гэв.

Медали мөн хэлэхдээ, Европ, Ази улсуудын хөрөнгийн зах зээл Silvergate and Signature-ийн уналтаас болж ихээхэн борлуулалтын дарамттай учирсны онцолжээ.

Медали мөн хувьцаа болон криптогийн хоорондын хамаарал эвдэрч байгааг тэмдэглэж, оны эхэнд болон хамгийн сүүлийн үеийн өсөлтийн үеэр крипто болон хөрөнгийн зах зээлийн хоорондын зөрүүг их болсныг цохон тэмдэглэв. Тэрээр "Хөрөнгийн зах зээл бүрэн сүйрч байхад крипто зах зээл өсч байгааг бид харж байна" гэжээ.