Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2022-06-18


Долоо хоног гаруйн өмнө BTC 30,000 долларт хүрч байсан. Амралтын өдрүүд болон долоо хоногийн эхлэл тийм ч эерэг байсангүй, учир нь даваа гараг гэхэд хөрөнгө 23,000 доллар болж буурсан.

Нөхцөл байдал дараагийн хэдэн өдөр улам дордсон боловч ХНС бодлогын хүүгээ 75 суурь пунктээр өсгөснөө зарласны дараа биткойн багахан өсөв.

Гэсэн хэдий ч баасан гараг гэхэд BTC 20,000 долларын түвшинд эргэн очиж, энэ бүсээс дээш байхаар тэмцэж байсан. Өнөөдөр харин биткойн хэдхэн цагийн өмнө уг түвшингээ алдаж, 2017 оны ATH-ээс доош уналаа. 

Биткойны зах зээлийн үнэлгээ 360 тэрбум доллар хүртэл буурсан бол давамгайлал нь 43% гаруй болжээ.

Биткойн унах үед алткойнууд ихэвчлэн дагадаг. Ethereum энэ сөрөг хандлагыг тэргүүлж, өнгөрсөн оны 1-р сараас хойш анх удаагаа 1000 доллараас доош унасан. Энэ нь хоёр дахь том крипто долоо хоног орчмын хугацаанд үнэ цэнээ 50% алдсан гэсэн үг юм.

BNB мөн 200 доллараас доош буурчээ. Cardano, Ripple, Solana, Polkadot, Dogecoin, TRON, Siba Inu болон бусад олон токенуудаас илүү их хувийн уналт харагдаж байна.

Криптовалютын зах зээлийн үнэлгээ өнөөдөр дахин 60 тэрбум доллар алдаж, одоогийн байдлаар 850 тэрбум доллараас доогуур орлоо.