Монголын анхны крипто мэдээний сайт

Мета өөрийн дижитал түрийвч Новиг хаахаар болжээ

2022-07-04


Novi дижитал түрийвч есдүгээр сарын 1-нд хаагдана гэж Meta (хуучнаар Facebook) мэдэгдэв. Энэ үйл явдал нь олон жилийн зохицуулалтын хяналт, амжилтгүй олонд таниулах оролдлогуудын дараа болж байна.

Анхны санаа нь 2019 оны 6-р сард гарсан бөгөөд дижитал түрийвч (тэр үед Libra гэж нэрлэдэг байсан) бий болгож, өөр нэг тоон валютыг (стабилкойнтой төстэй) бий болгохыг хүссэн юм.

Гэсэн хэдий ч уг төсөл янз бүрийн зохицуулагчдын хяналттай тулгарсан.

Сүүлийн жилүүдэд олон өөрчлөлтийг хийсэн ба нэрийг нь хүртэл Нови болгон өөрчилсөн (өнгөрсөн 10-р сард).

Novi түрийвчийг бета хувилбар хэлбэрээр гарсан бөгөөд Coinbase нь кастодианаар ажилладаг байсан. Уг төслийг товчхоноор тайлбарлавал "мессеж илгээх шиг" амархнаар мөнгө илгээх боломжтой юм. 

Гэсэн хэдий ч дебютээ хийснээсээ хойш нэг жил ч болоогүй байхад Мета түрийвчээ "9-р сарын 1-ээс хойш ашиглах боломжгүй" гэж Novi-ийн вэбсайт дээр зарласан байна.

Түүнчлэн одоо байгаа хэрэглэгчдэдээ энэ хугацаанаас өмнө платформ дээр хадгалагдсан бүх мөнгөө буцааж авахыг анхааруулсан. Учир нь энэ хугацаа дууссаны дараа платформ бүрэн хаагдах аж.

Үүнээс гадна, хэд хэдэн хуучин хөгжүүлэгчид төслөө өөр нэрээр (Aptos) дахин эхлүүлэхээр шийдэж, блокчейн сүлжээг бий болгохын тулд 200 сая доллар цуглуулжээ.