Монголын анхны крипто мэдээний сайт

Энэ долоо хоногийн онцлох 4 алткойн

2023-03-20


Биткойн долоо хоногоо 23%-иас дээш өсөлттэй хаах замдаа байна. АНУ болон Европ дахь банкны хямрал нь биткойны худалдан авалтыг ихэсгэсэн бололтой,  тэргүүлэгч криптовалют ойрын хугацаанд хөрөнгө оруулагчдын аюулгүй газар болж байгааг харуулж байна.

АНУ-ын банкууд дампуурсан нь Холбооны нөөцийн сангийн дараагийн хурлаар бодлогын хүүгээ нэмэхгүй гэсэн итгэл найдварыг нэмэгдүүлэв.

Өнөөгийн хямрал эдийн засагт ямар үр дагавар авчрах талаар шинжээчид хоёр хуваагдаж байна. Coinbase-ийн технологийн захирал асан Балажи Сринивасан АНУ-д хэт инфляцийн үе орно гэж үзэж байгаа бол Твиттерийн нууц нэртэй хэрэглэгч Жеймс Медлок эсрэгээрээ гэж үзэж байна.

Хэдийгээр криптовалютын зах зээл дээр бүх зүйл боломжтой ч арилжаачид арилжаа хийхдээ болгоомжтой байж, өндөр зорилгод автахгүй байх ёстой.

Биткойны өсөлт үргэлжилвэл ETH, BNB, STX, IMX зэрэг зоосууд ойрын хугацаанд илүү их ашиг олох магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

*Арилжааны шийдвэрээ бие даан гаргана уу