Монголын анхны крипто мэдээний сайт

ARK Invest компани Coinbase-ийн 13.5 сая долларын хувьцааг заржээ

2023-03-22


Алдартай хөрөнгө оруулагч Кэти Вудын ARK Invest компани АНУ-ын цагаар мягмар гарагт 13.5 сая долларын үнэ бүхий Coinbase крипто биржийн 160,887 ширхэг COIN хувьцаагаа заржээ.

Крипто өвлийн улиралд ARK нь Coinbase-ийн хувьцааны хэд хэдэн худалдан авалт хийсэн. 2022 оны туршид COIN нь биткойн болон ETH аль алиных нь гүйцэтгэлээс доогуур байсан бөгөөд жилийн хугацаанд хувьцаа нь 86%-иар буурсан байна.

ARK хамгийн сүүлд 3-р сарын эхээр COIN худалдан авсан бөгөөд тус компани Coinbase-ийн нийт 350,000 гаруй хувьцааг, түүний дотор ARK Innovation ETF (ARKK)-ийн 301,437 хувьцаа, Next Generation Internet ETF (ARKW)-ийн 52,525 хувьцааг 22 сая долларын үнээр худалдаж авсан.

Он гарсаар COIN бараг 150%-иар өссөн ба АНУ-ын мягмар гарагийн арилжааны өдрийг 83.99 доллараар хаажээ. Өнгөрсөн хуанлийн жилд хувьцааны үнэ 54%-иар буурсан хэвээр байна. Хамгийн өндөр ханш 2021 оны 4-р сард 342 доллараар бүртгэгдсэн бөгөөд 2021 оны арваннэгдүгээр сард бухын зах зээлийн оргил үед ч 300 доллараас дээш арилжаалагдсан.

Ийнхүү Кэти Вудын АRK нь уналтаар ихээхэн худалдан авалт хийж, хувьцааны ханш нь өсөх үед тодорхой хувиа зарж ихээхэн ашиг олжээ