Монголын анхны крипто мэдээний сайт

Төв банк зээлийн хүүгээ 25 нэгжээр өсгөж, биткойны тогтворгүй байдлыг нэмэгдүүлэв

2023-03-23


АНУ-ын банкны салбарыг тойрсон айдастай байгаа хэдий ч ХНС буюу Төв банк лхагва гаригт бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөх замаар инфляцийг дарах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэв.

Энэхүү шийдвэр нь биткойны үнэд ихээхэн нөлөөлсөн бөгөөд зарласнаас хойш 5 минутын дотор 300 доллараар өсөв.

Биткойны ханш өдрийн арилжаагаа 28,216 ам.доллараар эхлүүлж байсан бол FOMC-ийн өмнө 28,417 ам.доллар хүртэл өссөн байна.

Дараа нь хүүгийн шийдвэр гарсны дараа уг хөрөнгө 28,752 доллар болж өсчээ. Одоогийн байдлаар бага зэрэг буурч 28,280 доллараар арилжаалагдаж байна.

Coinglass-ийн мэдээлснээр, мэдэгдэл гарснаас хойш сүүлийн 1 цагийн дотор $19.64 сая позицууд хаагдсан байна.

Энэхүү шийдвэр нь ХНС-ын бодлогын хүүг 4.75% -аас 5% хүртэл өсгөсөн.

2-р сард ХҮИ-ийн инфляци 6%-д хүрч, ХНС бодлогын хүүгээ өндөр байлгаснаар 2%-ийн зорилтот түвшинд хүргэхийг зорьж байна.

Түүнчлэн "Хорооны зүгээс инфляцийг цаг хугацааны явцад 2 хувьд хүргэх хангалттай хязгаарлалттай мөнгөний бодлогын байр сууринд хүрэхийн тулд зарим нэмэлт бодлогыг чангатгах нь зүйтэй гэж үзэж байна" гэж Төв банк мэдэгдэв.