Монголын анхны крипто мэдээний сайт

Хакер 100 сая долларын үнэ бүхий ETH-ийг эргүүлж өгснөөр EUL 35%-иар өсчээ

2023-03-27


2023 оны хамгийн том DeFi хакер халдлагыг хийж нилээдгүй хөрөнгийг хулгайлсан этгээдүүд ер бусын авир үзүүлжээ. Энэ удаад тэд Эйлер Финансаас хулгайлсан хөрөнгийн дийлэнхийг буцааж өгсөн.

Хоёр тусдаа гүйлгээний явцад гэмт этгээд 100 сая гаруй долларын ETH-ийг протокол руу буцааж илгээсэн байна.

Эргэн сануулахад, 3-р сарын эхээр болсон хакер халдлагын үеэр 198 сая долларын USDC, staked ETH, wrappedBTC, DAI-ийг DeFi зээлийн протоколоос хулгайлсан байна.

Төслийн багийнхан халдлага үйлдэгчдэд 20 сая долларын шагнал санал болгосон ч тэд татгалзаж, орлогын тодорхой хэсгийг TornadoCash-ээр дамжуулан угааж эхэлжээ.

Сонирхолтой нь, гэмт этгээд Твиттерт гомдол гаргасан Эйлерийн хэрэглэгчдэд зарим мөнгийг буцааж өгсөн байна. Хэсэг хугацааны дараа халдлага үйлдэгч DeFi протокол руу ETH илгээжээ. Түүнчлэн тэднийг алдартай Лазарус групптэй холбоотой байж магадгүй гэж мэдээлэлж байна.

Энэ амралтын өдрүүдийн гинжин хэлхээний нэмэлт мэдээллээс харахад хакер Эйлер Финанс руу хоёр тусдаа гүйлгээгээр 104 сая гаруй долларын ETH буцааж илгээжээ.

Нарийвчилбал, эхнийх нь 3-р сарын 25-нд хийгдсэн ба тэд 51,000 ETH буцааж илгээсэн. Хэдэн цагийн дараа болсон хоёр дахь удаагийн гүйлгээгээр 7,737 ETH-ийг илгээжээ.

Ихэнх хөрөнгийг буцаан олгох шийдвэр нь протоколын төрөлх EUL зоосонд эерэгээр нөлөөлсөн бөгөөд энэ нь 24 цагийн хуваарийн дагуу 35% -иас илүү өссөн байна.