Монголын анхны крипто мэдээний сайт

АНУ-ын CFTC хороо Binance-ийн гүйцэтгэх захирал Чанпэн Жаог шүүхэд өгчээ

2023-03-28


АНУ-ын Түүхий эдийн болон фьючерсийн арилжааны хороо (CFTC) дэлхийн хамгийн том криптовалют бирж болох Binance-ын гүйцэтгэх захирал Чанпэн Жаог шүүхэд өгчээ.

Үүний үр дүнд BTC үнэ хэдэн минутын дотор 1400 гаруй доллар алдсан.

CNBC-ийн мэдээлснээр, Binance-ийн гүйцэтгэх захирал CZ-г худалдааны дүрэм зөрчсөн гэж CFTC шүүхэд өгчээ.

Шүүхийн мэдүүлэгт бирж нь "Холбооны дүрэм журмыг зөрчин АНУ-ын үйлчлүүлэгчдийг татахын тулд тооцоолсон арга барил" ашигласан гэсэн байна.

Үүний үр дүнд BTC-ийн үнэ арилжаалагдаж байсан газар руугаа бага зэрэг сэргэхээсээ өмнө 1400 гаруй доллараар унасан.