Монголын анхны крипто мэдээний сайт

Мэтт Дэймон яагаад Crypto.com биржийн суртчилгаанд тоглосноо тайлбарлав

2023-03-30


Америкийн жүжигчин Мэтт Дэймон 2021 онд Crypto.com-той хамтран ажиллаж, маркетингийн кампанит ажлынх нь нүүр царай болсон. Гэсэн хэдий ч "Fortune favours the brave" хэмээх сурталчилгаа олон нийтийн зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Эргэн сануулахад бусад олон өрсөлдөгчдийн нэгэн адил Crypto.com нь 2021 оны бухын улирлын үеэр хэд хэдэн маркетингийн ажлыг эхлүүлсэн. Түүний хамгийн алдартай сурталчилгааны нэг нь кино од Мэтт Дэймоныг харуулсан сурталчилгаа байв.

Футурист орчинд хийгдсэн сурталчилгаа нь хүмүүст боломжоо ашиглаж, платформын үйлчилгээг ашиглан криптовалют руу орохыг зөвлөжээ.

Твиттер дэх олон тооны криптовалют шүүмжлэгч Дэймоныг оролцсоных нь төлөө буруутгаж, түүний алдартай байдал нь туршлагагүй хөрөнгө оруулагчдыг тогтворгүй салбар руу татан оруулж, санхүүгийн ихээхэн алдагдалд оруулж болзошгүй гэж үзжээ.

Саяхан шинэ киноныхо нээлтийн үеэр Академийн шагналт жүжигчин энэ талаар хэлэхдээ Crypto.com нь түүний буяны байгууллага water.org-д 1 сая доллар өгсөн тул тэрээр сурталчилгаанд тоглохыг зөвшөөрсөн гэдгийг тайлбарлав. Тухайн үед түүний тус буяны байгууллага санхүүжилт олохгүй нилээд тэвдэж байсан аж.

Үүнээс гадна, Bloomberg 2021 онд мэдээлснээр Дэймон мөн Crypto.com-д хөрөнгө оруулагдын нэгээр нэрлэгдэж байсан юм.