Монголын анхны крипто мэдээний сайт

SBF өөрийгөө буруугүй гэж мэдүүлэхээр зэхэж байна

2023-03-31


Пүрэв гарагт (2023 оны 3-р сарын 30) Ройтерс агентлагийн мэдээлснээр, нэрээ нууцалсан эх сурвалж Сэм Банкман-Фрид Хятадын засгийн газрын албан тушаалтнуудад авлига өгсөн, сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн хууль тогтоомж зөрчсөн зэрэг 13 шинэ эрүүгийн хэрэгт гэм буруугүй гэж мэдүүлэхээр төлөвлөж байгаа гэж мэдэгджээ.

2023 оны 2-р сард шинэчлэгдсэн яллах дүгнэлтэд Банкмен-Фрид нь FTX-ийн хоёр захиралтай хамтран 300 гаруй сая долларын улс төрийн хандив өгсөн нь сонгуулийн кампанит ажилд хувь хүний хандив өгөх хязгаарыг давсан гэж үзсэн байна. Яллах дүгнэлтэд дурдсанаар, компанийн санг ашиглан хууль бус хандив өгсөн гэв.

Үүний дараа АНУ-ын Хууль зүйн яам (DoJ) 3-р сард SBF-ийн эсрэг дахин нэхэмжлэл гаргаж, SBF нь Alameda Research-ийн дансыг сэргээхийн тулд Хятадын засгийн газрын албан тушаалтнуудад 40 сая долларын авлига өгсөн гэжээ. DoJ-ийн мэдээлснээр 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар битүүмжилсэн дансуудад нэг тэрбум гаруй долларын крипто хадгалагдаж байгааг олж тогтоосон байна.

Түүнийг аравдугаар сард дээр дурьдсан 13 хэрэгт яллагдагчаар татаж, гэм буруутай эсэхийг нь шүүх юм.