Монголын анхны крипто мэдээний сайт

Өмнөд Солонгосын эрх баригчид Террагийн удирдлагуудын 160 сая долларын хөрөнгийг хураан авчээ

2023-04-05


Хоёр долоо хоногийн өмнө Terraform Labs компанийн гүйцэтгэх захирал До Квон хуурамч бичиг баримт ашиглан өөр улс руу нисэх гэж байгаад Монтенегрод баривчлагдсан.

Түүний жинхэнэ хэн болох нь батлагдмагц АНУ болон Өмнөд Солонгосын аль аль нь түүнийг шилжүүлэн өгөх хүсэлт гаргасан.

Одоогоор Монтенегрогийн эрх баригчид ямар хүсэлтийг нэн тэргүүнд тавих нь тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч Солонгосын эрх баригчид эх орондоо энэ хэрэг дээр ажилласаар байгаа бөгөөд орон нутгийн мэдээгээр Terraform Labs-ийн удирдлагуудын өмч хөрөнгийг хураан авчээ.

Квоныг баривчилсны дараа Солонгосын хууль сахиулах байгууллага Terraform Labs-ийг үүсгэн байгуулагч Шин "Даниел" Хён Сонг баривчлах зөвшөөрөл хүссэн байна. Өмнөд Солонгосын эрх баригчид түүнийг нотлох баримтыг устгах эсвэл эх орноосоо зугтахыг зорьсон гэдэгт итгэхгүй байгаа тул хүсэлтийг хүлээн аваагүй аж.

Татгалзсаны дараа Өмнөд Солонгосын цагдаа нар Terraform Labs-ийг үүсгэн байгуулагч болон бусад удирдлагуудын эсрэг өөр арга хэмжээ авч, түүний үл хөдлөх хөрөнгө болон нэр нь тодорхойгүй нэг этгээдийн үл хөдлөх хөрөнгийг хураан авахаар шийдсэн гэж Солонгосын орон нутгийн KBS News сонин мэдээлэв. Мөн Terraform Labs-ийн нэмэлт таван ажилтны өмчийг хураан авсан гэх мэдээлэл байна.

KBS-ийн мэдээлснээр Солонгосын прокрорууд сэжигтнүүдийн бүх өмчийг гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд шүүх хурлын дараа шүүхэд шилжүүлэх боломжтой байлгахын тулд ийм алхам хийсэн гэж мэдэгдэн хураан авах шалтгаан болсон байна. Түүнчлэн Хён Сонг дотоод мэдээлэлээр арилжаа хийсэн хэрэгт буруутгагдаж байгаа бөгөөд үүний үр дүнд 100 тэрбум вон буюу бараг 76 сая долларын шударга бус ашиг олсон гэв.

Хураагдсан эд хөрөнгийн нийт үнэ 210 тэрбум вон буюу ойролцоогоор 160 сая доллар болжээ. Үүний дийлэнх нь үл хөдлөх хөрөнгө бөгөөд мөн нэрээ нууцалсан удирдах албан тушаалтны 31 сая долларын хөрөнгийг хураан авсан байна. Харин Шин Хён-Соноос хураан авсан хувь нь үүнээс бараг хоёр дахин үнэтэй байв.

Хэрвээ Хён Сонгийн дотоод мэдээлэлтэй холбоотой мэдээлэл үнэн болох нь батлагдвал үл хөдлөх хөрөнгийг нь хураах нь хүртэл хууль бус аргаар олсон мөнгийг нөхөхөд хүрэлцэхгүй, цаашлаад 11 сая долларыг төлөх шаардлагатай болно.