Монголын анхны крипто мэдээний сайт

Энтони Скарамуччи: Баавгайн зах зээл үнэхээр дууссан байх боломжтой

2023-04-08


SkyBridge Capital-ийн үүсгэн байгуулагч, Цагаан ордны ажилтан асан Энтони Скарамуччи крипто баавгайн зах зээлийг “бид давсан” гэж үзэж байна.

Саяхан Yahoo Finance-д өгсөн ярилцлагадаа Скарамуччи олон дуулиан шуугиан, биржийн сүйрлээс шалтгаалсан криптовалютын өвөл хэдийнэ ард хоцорсон байх боломжтой гэж хэлэв. Тэрээр биткойнд итгэх итгэлээ хадгалахыг зөвлөж, дараагийн саруудад үнэ нь өснө гэж таамаглаж байна.

"Биткойн жилийн дотор 70 орчим хувиар өссөн бөгөөд одоо зарах цаг нь биш гэж би бодож байна. Юутай ч энэ бол биткойн болон бусад криптовалютуудын шинэ эриний эхлэл бөгөөд бид тэвчээртэй байж, сахилга баттай байх нь зөв гэж бодож байна" гэж хэлэв.

Скарамуччи 2030 он гэхэд үндсэн криптовалют 1 сая доллар болж өснө гэсэн Кэти Вүдийн таамаглалтай санал нэг байгаа гэдгээ мөн онцлов. Тэрээр үүнийг хүмүүсийн урт хугацаанд хөрөнгө оруулалт хийхдээ сонгож болох хамгийн сайн хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж сайшаажээ.

Тэрээр саяхан Binance-ийг тойрсон шуугианы талаар өөрийн үзэл бодлоо хуваалцаж, “Binance бол манай салбарын маш чухал төвлөрсөн бирж юм. Хэрэв Binance-д ямар нэг зүйл тохиолдвол богино хугацааны цохилт болно гэж би бодож байна. CZ-д сайн сайхныг хүсье. Би түүнийг хувьдаа мэднэ, би CZ-д дуртай, тэр ямар ч асуудлыг шийдэж чадна гэж найдаж байна. Би Binance-д юу ч тохиолдохыг харахыг хүсэхгүй байна" гэжээ.